Хятад-Монголын аялал жуулчлалын топ аж ахуйн нэгжүүдийн форум Монголд болно
2023.06.30

Хятад-Монголын аялал жуулчлалын топ аж ахуйн нэгжүүдийн форум Монголд болно

БНХАУ-Монгол аялал жуулчлалын шат дараалсан үйл ажиллагааг явуулж харилцан үр өгөөжтэй ажиллах хүрээнд Хятад-Монголын аялал жуулчлалын топ аж ахуйн нэгжүүдийн форумыг Монголд улсад зохион байгуулах боллоо. Энэ хүрээнд, 

  • Цайны их зам гурван улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлыг эргэн сэргээнэ.
  • Хил орчмын аялал жуулчлалыг хамтран явуулна.
  • Аялал жуулчлалын онлайн агентлаг Ctrip -тэй хамтран ажиллаж Монгол Улсын аялалын бүтээгдэхүүнүүдийг оруулж арилжаална
  • Бүс ба зам эдийн засгийн коридорыг дэмжиж худалдаа үйлчилгээг дэмжихээс гадна аялал жуулчлалын цогц дэмжлэгийг үзүүлнэ.
  • Хятад жуулчдад зориулсан аялалын бүтээгдэхүүнийг гаргахдаа БНХАУ-ын аялал жуулчлалын бизнес эрхлэгч ТОП 22 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
  • Аялал жуулчлалын салбар дах хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжинэ.

Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайдын БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран БНХАУ-ын Аялал жуулчлалын 22 ТОП ААН-тэй Монгол Улсын аялал жуулчлалын Хятад зах зээлд ажиллагч компанийн төлөөллүүдтэй хамт В2В уулзалт хийж хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бүрэн дэмжихээ Байгаль орчин аялал Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс илэрхийллээ.