Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-ны харьяа газруудад автомашин гардуулав
2023.07.06

Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар БОАЖЯ-ны харьяа газруудад автомашин гардуулав

Япон Улсын Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилгоор богино долгионы холбоогоор тоноглогдсон, туулах чадвар сайтай Ниссан Патрол (Y-61) маркийн 30 автомашиныг 2023 оны 2 дугаар сард 21-нд Сав газрын захиргаадад олгож байсан бол энэ удаад Ойн газар УСНЫ ГАЗАР Төв аймгийн БОАЖГазар Hustai National Park Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority хүлээлгэн өгөв.

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулан, хэрэгцээ шаардлагатай байгаа олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.

Үүний нэг жишээг дурдахад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийг Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр барьж, байгуулан хүүхэд залуусын байгаль хамгаалал, усны үнэ цэнийн талаарх ойлголт мэдээллийг системтэй олгоход дэмжлэг үзүүлж байна.