Хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2023.07.09

Хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Тус айлчлалын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн сайд У.О.Ниязбеков нар "Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яам хооронд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа.

Уг хэлэлцээрийг байгуулснаар зохион байгуулалттай гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, харилцан туршлага солилцох, боловсон хүчин бэлтгэх зэрэг чухал ач холбогдолтой юм.