Автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна
2023.08.15

Автобусны эцсийн буудлуудыг ая тухтай болгож байна

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч болон иргэд үйлчилгээ авдаг судалгаа бий.

Гэтэл тэнд бие засах газраас эхлээд ая тухтай үйлчилгээ авах дэлгүүр ховор байдаг. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор автобусны буудлуудын эцсийн зогсоолын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хариуцуулахаар сонгон шалгаруулалтыг өнгөрсөн тавдугаар сард нээлттэй зарласан.

дэнжийн мянга салбарын тохижилтын ажил дуусаж ашиглалтад орлоо.

Сонгон шалгаруулалтад “Дижитал концепт” ХХК буюу “GS25” сүлжээ дэлгүүр шалгарч, таван байршилд автобусны эцсийн зогсоолыг тохижуулж, ашиглалт үйлчилгээг гурван жилийн хугацаатай хариуцахаар болсон юм.