2023.08.16

Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж тариаланчдынхаа санал хүсэлтийг сонслоо

Наадмын дараах намрын их ажлууд эхэлж байна. Төв-аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, газар тариалангийн үйлдвэрлэл, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын хэрэгжилттэй танилцаж, тариаланчдынхаа санал хүсэлтийг сонслоо.

Сумын хэмжээнд 2023 онд үр тариа 11,840 га, үүнээс улаан буудай 11,370 га, малын тэжээл 1,116 га, рапс 756 га, төмс 30 га, хүнсний ногоо 25.5 га-д тус тус тариалсан байна.

Үр тарианы болц сайн, ургац хураалтын бэлтгэл ажлууд хэвийн үргэлжилж байна. Байгаль дэлхий ивээлээ хайрлаж, Төв сайхан нутагт минь ургац арвин байх болтугай.