Конрад-Аденауэр сан Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойн баяр боллоо
Ардчиллын үнэт зүйл, Монголын Ардчиллыг бэхжүүлэхийн төлөө Конрад-Аденауэр сан 30 жилийн туршид маш их хүчин чармайлт гарган ажилласаар ирсэн билээ.
Энэхүү ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн-Европ, Олон улсын хамтын ажиллагааны газрын Ази номхон далайн орнуудыг хариуцсан хэлтсийн дарга Кристиан Эхле, КАС-ийн Европ, олон улсын хамтын ажиллагааны газрын Монгол улсыг хариуцсан референт Карстен Грабов, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Виктор Франк, хөтөлбөрийн менежер Б.Сүхбат нарыг хүлээн авч уулзсан юм.
Уулзалтаар манай хоёр орны хамтын ажиллагаа цаашид улам нягт байж, үүнийг өргөжүүлэхэд олон төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.Тэрээр Монгол улсынхаа нийт ард түмэн, Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс та бүхэнд 30 жилийн ойн мэндийг дахин хүргэж АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ҮЙЛСЭД НЬ өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.04