
2023.09.01
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 383 676 сурагчид, үүнээс 1-р ангид 35 866 сурагчид суралцаж, 23 372 багш, ажилчид ажиллана.
Миний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн 8, 38, 39, 10, 13, 14, 42-р хорооны нутаг дэвсгэр дэх бүх сургууль, цэцэрлэгтээ хөрөнгө оруулалт хийх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Сурагч бяцхан дүү нартаа сурлагын амжилт, сурган хүмүүжүүлэгч эрдэмтэн багш, ажилчиддаа ажлын амжилт хүсье !