Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
2023.08.16

Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал /2023.08.15/ болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг зохион байгуулав. Хурлаар цаг үеийн нөхцөл байдал дээр тулгуурлан зарим шийдвэрийг гаргалаа.

  • Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг нэгдүгээр хорооллын арын гарааш чөлөөлсөн талбайд тохижилт хийсэн газарт зохион байгуулж, орчны аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах
  • Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон гэр хороолол, зуслангийн бүсийн хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийг нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэх
  • Хөрөнгө оруулалтаар орон сууц болон гэр хорооллын гудамжинд хийгдэж авто замын засвар шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, орчны аюулгүй байдлыг хангуулж хяналт тавьж ажиллах
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг сайтар бүрдүүлэх, хяналтын камерын бүрэн бүтэн байдлыг шалгах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг эрчимжүүлж ажиллах
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, давс, бодисын нөөцийг бүрдүүлж, тусгай машин тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг сайтар хангаж ажиллах үүрэг даалгаврыг өглөө.