
2023.09.01
Mongolian mining week 2023 арга хэмжээ удахгүй болно
УУХҮ-ийн сайд салбарынхаа “Уул уурхайн 7 хоног” Mongolian mining week 2023 арга хэмжээний талаар Үндэсний телевизээр мэдээлэл өглөө.
2023.10.09-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, 2 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Арга хэмжээний гол ЗОРИЛГО нь:
- эрдэс баялгийн салбарын ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон нийтийн оролцоог дэмжих;
- салбарт баримталж буй бодлого чиглэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтийг танилцуулж, хэлэлцэх;
- геологи-хайгуул, уул уурхай, аж үйлдвэр, газрын тосны салбарт хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийг танилцуулж, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт татахад чиглэх юм.