2023.09.06

П.Анужин: Хүүхэд бүрийн сурч боловсрох эрх тэгш хангагдах ёстой

Боловсрол бол Монгол Улсын тэргүүлэх салбар бөгөөд ардчилал, хүний эрх, хөгжлийн суурь бүгд боловсролоос үндэслэдэг.  Тийм ч учраас манай улс анх удаа Боловсролын багц хуулийг 2023 оны хаврын чуулганаар цогцоор нь шинэчлэн баталж, энэ оны 08 сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна.

Боловсролын хуулийн цогц шинэчлэл хүүхэд бүр тэгш эрхтэйгээр боловсрол эзэмшиж, өрсөлдөх чадвартай монгол хүн бэлтгэх зорилготой. Гэтэл хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад тусгай хэрэгцээт хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдээ үе тэнгийнхэнтэйн хамт байлгаж, нийгэмшүүлэх, энгийн хүүхдүүдийн дунд даган дуурайж суралцаасай гэсэн зорилгоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хандсан ч хүүхдээ оруулж чадаагүй гомдолтой байгаа эцэг эхчүүд цөөнгүй бий. Зарим нь сошиалаар өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа.

УИХ-ын гишүүн П.Анужингийн хувьд Боловсролын сайдад хандан дээрх асуудлыг анхааралдаа авч, шийдэж өгнө үү. “БИДНИЙ БАТАЛСАН ХУУЛЬ ХҮҮХЭД БҮР ТЭГШ НӨХЦӨЛӨӨР ХАНГАГДАХ ГОЛ АГУУЛГАТАЙ” гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд амжсан. 

Түүний хувьд өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ.

Манай гэр бүл жилийн өмнөөс эхлэн саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй, аутизмтай… зэрэг анхаарал халамж, хайр илүү шаардлагатай хүүхдүүдэд туслах зорилготой Япон улсыг зорьж, судалж, зохих хүмүүстэй уулзаж, боловсон хүчин бэлтгэх тал дээр хамтран ажиллахаар тохирч байсан юм. Төсөв хүрэхгүй, байхгүй гэх урагшгүй, арчаагүй юм дуулж суухаар өөрийн чадах зүйлээ, өөрт байгаагаа нэмэрлэн ажиллах нь элбэг. Аутизмын тал дээр, Япон улсын сургалт, сургалтын агуулга, боловсон хүчний асуудал маш сайн шийдэгдсэн байдаг. Энэ тал дээр урт хугацаанд хамтран ажиллах эхлэлийг тавьж чадлаа.

Тэрээр УИХ-д Нийгмийн бодлогын байнгын хороог ахалж буй хүний хувьд, асаргаа шаардлагатай хүүхдүүдэд олгох тэтгэмжийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг үр дүнтэй ажиллуулж, хамгийн гол нь хүний нөөцийг тогтвортой байлгах тал дээр анхаарал тавин ажиллаж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн П.Анужинтай Япон улсын Касэй их сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн эрхлэгч Kataguchi Katsura уулзах үеэрээ “Илүү Хайр Энэрэл хэрэгтэй Монголын хүүхдүүдийн төлөө хамтарч ажиллая” гэдгээ илэрхийлсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn