Дэлхийн JCI байгууллагын залуус Улаанбаатар хотод чуулж байна
2023.09.07

Дэлхийн JCI байгууллагын залуус Улаанбаатар хотод чуулж байна

АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЖЭЙ СИ АЙ (JCI) ЗАЛУУЧУУД МАЗААЛАЙ БААВГАЙГ ХАМГААЛАХАД НЭГДЭЖ 2025 ОНЫ ЛОГОГ "ГОВИЙН БААВГАЙ-МАЗААЛАЙ" БОЛГОН ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

Монгол Улсын Засгийн газар Welcome to Mongolia 2023-2025 хүрээнд олон ажлуудыг урьдчилан төлөвлөн хийж байгаа ба 2025 онд болох JCI ASPAC буюу Ази номхон далайн бүсийн чуулга уулзалтаар ирэх зочид төлөөлөгчид Мазаалай хамгаалах ажилд тус бүр 1$ төлөх, тодорхой төслүүдийн хүрээнд хандив босгох ажлыг ийнхүү эхлүүлж байна.

JCI Mongolia Улаанбаатар хотод JCI Candidate Training буюу олон улсын нэр дэвшигчдийн сургалт үргэлжилж байна. Энэ сарын 1-4 хүртэл зохион байгуулж буй энэхүү уулзалтад Ази Номхон Далайн бүсийн 70 орчим манлайлагч залуус болон JCI байгууллагын Удирдах түвшний нэр бүхий хүмүүс нэгэн дор чуулж буй. Тэр дундаас JCI байгууллагын Зөвлөхүүдийн танхим, 2024 оны Удирдах зөвлөлийн албан тушаалд нэр дэвшигчид, Дэлхийн JCI байгууллагын Ерөнхийлөгч нар оролцож буйгаараа онцлог.

Олон улсын нэр дэвшигчдийн сургалт уулзалт Ibis зочид буудлын хүлээн авалтын танхимд болж, JCI байгууллагын Зөвлөхүүд, үе үеийн Ерөнхийлөгч нар, ирэх онд Дэлхийн албан тушаалд зургаан нэр дэвшигч хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү сургалт, бизнес уулзалтаар 2025 онд Монгол Улсад зохион байгуулах JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган буюу ASPAC арга хэмжээг угтаж бэлтгэл ажлаа танилцуулж байгаа нь энэ юм байна.

2025 онд Монгол Улсад зохион байгуулах JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган буюу ASPAC арга хэмжээнд их өндөр ач холбогдол өгч байгаа бололтой. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан үед бүсийн хэмжээний томоохон чуулган зэрэгцэж байгаа тул төрийн өндөрлөгүүд анхаарал хандуулж байна.

Мөн 2025 онд Монгол Улсад зохион байгуулах JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулганыг зохион байгуулахаар олон орны залуус сургалтад оролцож байна.