БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "WORLD SMART CITY EXPО"-Д ОРОЛЦОЖ БАЙНА
2023.09.09

БНСУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ "WORLD SMART CITY EXPО"-Д ОРОЛЦОЖ БАЙНА

БНСУ-ын Зам тээвэр, дэд бүтцийн яамнаас зохион байгуулдаг World Smart City Expo-2023 үзэсгэлэнд Улаанбаатар хотын Хөгжлийн Корпорац ХК нийслэл хотоо төлөөлөн оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр:

  • Info Car Co.,Ltd
  • Sungpoong Solled Co.,Ltd
  • NAON C.S.
  • Honeywell Smart Homecare Co.,Ltd
  • Studio Galilei Co.,Ltd
  • Kyungan tech
  • ECOLANT Co.,Ltd
  • Nota Inc
  • S-Parking Co.,Ltd
  • Seeokyung Industry Inc зэрэг хотын замын хөдөлгөөний дохионы ухаалаг удирдлага, гудамжны гэрэлтүүлэг, нийтийн тээврийн хэрэгслийн хяналтын программ, ухаалаг авто зогсоолын шийдэл, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэршүүлэх агааржуулалтын ухаалаг төхөөрөмжийн үйлдвэрлэгч зэрэг 10 гаруй байгууллагатай бизнес уулзалт хийж, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцан Улаанбаатар хотын нөхцөлд ашиглах боломж болон цаашид хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Дэлхийн хотуудын чиг хандлага, хөгжлийн загварчлал, шинэ туршлагатай танилцах боломжтой World Smart City Expo-2023 үзэсгэлэн нь энэ жил “Тогтвортой хөгжлийн төлөөх ухаалаг хот” сэдвийн хүрээн дор зохион байгуулагдаж байна.