2023.09.26
БЗД-ийн оюутан, залууст зориулан "Нэг иргэн, нэг ажлын байр" өдөрлөг зохион байгуулав
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, салбар хэлтсээс аж, ахуй нэгжүүдтэй хамтран “Нэг иргэн-Нэг ажлын байр” өдөрлөгийг Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.
Өдөрлөгт 500 гаруй оюутан залуус, сурагчид оролцож 20 гаруй компаны үйл ажиллагаатай танилцан, цагаар болон цахимаар ажиллах боломжтой газруудад өөрийн анкетыг илгээж, ажиллах хүсэлтээ явууллаа.
Зохион байгуулагчдын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.