Ажилсаг малчдаа аялуулж урамшуулна
2023.10.05

Ажилсаг малчдаа аялуулж урамшуулна

Шидрүүн өвөл ширүүн хаврыг ажрахгүй давахад дээдсээс өвлөсөн малч ухаан, өвлөөс өрсөж базаасан чамбай бэлтгэл тун чухал.

Тиймээс малчдадаа өвлийг өнтэй, хаврыг ханатай давахад нь дэм тус болох үүднээс одоогоос яг жилийн өмнө 150 сая төгрөгийн шагналын сантай “ӨВӨЛ, ХАВРЫГ ӨНТЭЙ ДАВЦГААЯ” уралдаанаа зарлаж байсан.

Хөдөөгийн 16 сумын 63 багийнхаа бүх малчдын дунд уралдаанаа зарлаж малчин өрх бүрт уралдааныхаа удирдамж, тэргүүн туршлага, мэдээллийг багтаасан СОНИНЫ ТУСГАЙ ДУГААРЫН хамтаар хүргүүлсэн.

Энэхүү уралдаанд ирүүлсэн материалуудаас сум тус бүрийн ЗДТГ-ын хамт олон шалгаруулалт хийж уралдааны шалгуур, шаардлагыг хангасан 63 малчдын нэрсийг тодруулан ирүүлжээ. Шилдгийн шилдгээр шалгарсан дараах хашир туршлагатай малчдаа тун удахгүй ГАДААДАД аялуулна аа. 

ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ, ШАРГУУ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИН УРАМШУУЛАХ САЙХААН.