Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатар томилогдлоо
2023.10.12

Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Цогтбаатар томилогдлоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг. Үүний дагуу Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.