2023.10.12
Нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлагыг даган, дараагийн шатанд шилжих цаг болсон
Уул уурхайндолоо хоногийн гурав дахь өдрийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлээ.
Г.Зандаршатар дарга НЭЭЛТИЙН ҮГЭНДЭЭ: "...дэлхий дахинд өндөр технологи хурдацтай хөгжиж, эрчим хүчний шилжилт өрнөж буй үед цаг үеэ олсон чуулган болж байгаад сайшаалтай байгаагаа илэрхийлэв. Мөн УИХ ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг холбогдох хуулиудын хамт багц байдлаар хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаагаа хэлэв.
Технологийн хурдацтай хөгжлийн үед өндөр технологийн түүхий эдийг эрэлттэй нь уялдуулан хайж, ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэхгүй бол үнэ цэнээ алдах, цаг үеэс хоцрох эрсдэл байж болохыг мөн онцлов. Цаашлаад 100 гаруй жилийн түүхтэй уул уурхайн салбар хөгжлийн дараагийн шатандаа орж, нэмүү өртөг шингээх, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарах цаг ирснийг тэмдэглэв".
Мөн энэ өдрийн онцлох илтгэгч Дэлхийн нүүрсний ассоциацийн Ерөнхий захирал МИШЕЛЬ МАНУК “Дэлхий нүүрснээс татгалзаж чадах уу” гэсэн сэдвээр маш сонирхолтой илтгэл танилцууллаа.
ТЭРЭЭР: "...нүүрсний салбарын оргил үед бид явж байна. Сэргээгдэх эх үүсвэрийг нүүрстэй хослуулснаар Монгол Улс эрчим хүчний ганц эх үүсвэрээс хамааралт байдлаа бууруулж, найдвартай байдлаа дээшлүүлж чадна. ИРЭЭДҮЙН НҮҮРС нь шатаах үр ашгийг сайжруулах, эсвэл #шатаалтаас_цааших" байдлаар ашиглах явдал бөгөөд нүүрснээс гарган авах олон төрлийн шинэ бүтээгдэхүүн, чухал минералын эх үүсвэр болно" гэв.
Нүүрс бол манай уул уурхайн эскпортын гол бүтээгдэхүүн. Нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлагыг даган, дараагийн шатанд шилжих шаардлага тулсныг харуулав.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn