2023.10.13
Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв
Дорноговь аймгаас Монгол Улсын Их Хуралд 2 дахь удаагаа сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдон, үүрэгт ажилдаа орсон.
Ард түмнийхээ итгэл найдварыг хүлээсэн, Монгол Улсын эдийн засаг, бүтээн байгуулалтад бодит хувь нэмрээ оруулж байгаа ажлын туршлагатай, аж ахуйч, төр хувийн хэвшлийн түншлэлийг хамгийн сайн хэрэгжүүлж чадах нутгийн гишүүндээ УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин баяр хүргэж, амжилт хүслээ.