УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Олон Улсын Валютын сангийн жилийн уулзалтад оролцож байна
ОУВС, Дэлхийн банк гишүүн орнуудынхаа нөхцөл байдал болон дэлхийн эдийн засаг, тулгамдсан асуудлуудын талаар жил бүр 2 удаа өргөн хүрээний төлөөлөгчид оролцсон уулзалтыг хийдэг уламжлалтай. Энэ удаагийн намрын уулзалтад Сангийн сайд Б.Жавхлангийн хамтаар оролцож байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Олон улсын валютын сангийн холбогдох удирдлагуудтай тусгайлсан уулзалтууд хийж УИХ-аас саяхан баталсан Төсвийн шинэчлэлийн хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Улмаар төсвийн тогтвортой байдал, сахилга бат, олон нийтийн хяналт хариуцлагыг бэхжүүлэхээр УИХ-аас баталсан энэхүү хуулийн өөрчлөлтүүд энэ жил болон 2024, 2025 оноос үе шаттай хэрэгжих хугацаа болон тус хуулийн ерөнхий үзэл санааг танилцууллаа.
Мөн энэ удаагийн жилийн нэгдсэн уулзалтаар олон улсын хурцадмал байдлаас шалтгаалан дэлхий нийтэд сорилт болж буй өндөр инфляц, ажилгүйдэл, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн шок, өндөр хүү, өрийн дарамт зэрэг асуудлууд банк, санхүүгийн зээлийн мэргэжилтнүүдийн гол ярианы сэдвүүд болж байна.
Холбоотой мэдээ
2024.11.13
2024.11.11
2024.11.08