2023.11.02

О.Цогтгэрэл: Монголын хил гааль дээр НӨАТ-ын буцаан олголтын систем хэрхэн ажилладаг вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.02/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүдээс ирсэн хүсэлтийг сонслоо.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Тодруулах хоёр асуудал байна. АМНАТ-ын хууль дээр АМНАТ-тай холбоотой асуудлууд ихээр явж ирсэн. Татварыг давхардуулж авдаг гэхчлэн яриа бий. Гэхдээ эцсийн дүндээ Монгол Улсад өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийг дагасан боловсруулах үйлдвэр гэдэг зүйл хөгжихгүй байна. Засгаас барьж буй бодлого дотор уул уурхайн боловсруулах үйлдвэрийг дэмжих, салбарынхны ярьдаг АМНАТ-тай холбоотой бодлого шийдвэрийг цаашид хэрхэх вэ. Үүн дээр ямар бодлогын өөрчлөлт болон дүгнэлтүүд байна вэ?

НӨАТ-ийн талаар. Яг өнөөдөр Монголын хил гааль дээр НӨАТ-ын буцаан олголтын систем хэрхэн ажилладаг вэ. НӨАТ гэдэг чинь эцсийн дүндээ хэрэглээний татвараас гадна, энэ хэрэглээ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэглэгдсэн бол татвар авах ёстой. Үүн дээр маш тодорхой хариулт өгнө үү.

Түүний асуултад, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан