
2023.11.06
Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбоодын спортын наадам боллоо
Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг СӨХ-дын 26 баг, 250 тамирчин дунд 5 төрөлт спортын наадам зохион байгуулагдлаа. Наадмын нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, удирдлага, Төлөөлөгчдийн хамт оролцлоо.
Цаашид иргэдийн амьдрах орчныг сайжруулах тал дээр Баянзүрх дүүрэг хөгжлийн төв болон СӨХ-дтой хамтарч хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хэлэлцүүлгээс гарсан санал, шийдлийг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлэнэ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан