2024.01.23
Иран Улстай хэлэлцээр байгуулж экспорт, импортоо нэмнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Иран Улсын Элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, хоёр улсын Засгийн газар хооронд агаарын болон автотээврийн хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.
Ингэснээр хоёр улсын аль аль нь экспортоо нэмж, иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг сайжруулах ач холбогдолтойг ЗТХЯ-наас мэдээлэв.