ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
2024.01.26

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Фиона Блайт Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар бизнесийн орчныг сайжруулах, ил тод, нээлттэй болгох, авлигыг бууруулах чиглэлд идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хоёр орны хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжин хөгжиж байгааг дурдаад, салбарын алба хаагч, мэргэжилтнүүдийг мэдлэг боловсролыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Б.Энхбаяр сайд уламжлав.

Уулзалтын төгсгөлд гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо