ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙГ БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМГУУДАД ТУЛГУУРЛАНА
2024.02.01

ХОЙД БҮСИЙН ХӨГЖЛИЙГ БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМГУУДАД ТУЛГУУРЛАНА

Монголын эдийн засгийн чуулган - “Бүсийн хөгжил”  2 дугаар сарын 1,2-ны өдөр Улаанбаатар хотод болж байна. Форумаар Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын болон холбогдох хууль тогтоомжид орох төслийн талаар танилцуулж, засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган хэлэлцүүлэх юм. 

Монгол улс 2001 онд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахдаа 4 бүсэд хувааж байсан бол энэ удаад говь, хангай, зүүн, баруун, төв, хойд гэж 6 бүсэд хуваажээ. Ингээд “Хойд бүсийн хөгжил”-ийг Орхон, Булган Хөвсгөл аймагт тулгуурлан хөгжүүлэх ба эрдэмтэд, нутгийн иргэдийн санал, судлаачдын гаргасан дүгнэлтэд тулгуурлан боловсруулалт хийгдсэн ба танилцуулгыг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хийлээ. 

Хойд бүсийн Тэргүүлэх чиглэл: 

- Орхон аймаг - Хүнд аж үйлдвэрийн цогцолбор 

- Ухаалаг хөдөө аж ахуй - Булган 

- Хөвсгөл аймаг - Аялал жуулчлалын бүс 

- Орхон аймаг - Хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх Тэргүүлэх чиглэл барьж ажиллана. 

Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагч, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Өмнөх “Бүсчилсэн хөгжил” бодлогын хүрээнд эрчим хүчний эх үүсвэрүүд бий болгохоос эхлээд, манай улсыг хөндлөн холбосон “Мянганы зам” зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж байв.