Д.Батлут: Эрдэнэт хот бол инженерүүдийн хот
УИХ-ын гишүүн Д.Батлут "Монголын эдийн засгийн чуулган 2024-Бүсчилсэн хөгжил" чуулганы Хойд бүсийн хуралдаанд оролцлоо.
Монгол Улсын хөгжлийн гол цөм нь эдийн засгийн хөгжил юм. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаар ХОЙД БҮС гэдэг нь Орхон, Хөвсгөл, Булган аймаг.
Уг бүсэд Монгол Улсын хүн ам, дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт газар нутгийн 10%, газар тариалангийн 12%, мал аж ахуйн 15 % төвлөрч буй.
Эрдэнэт хот аж үйлдвэрийн салбараар, Хөвсгөл аймаг аялал жуулчлалын салбарын хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг бол Булган аймаг газар тариалангийн салбарын үзүүлэлтүүдээрээ 3-т жагсаж буй. Сул тал нь 3 аймгийн дундажаар нэг хүнд оногдох ДНБ-ны хэмжээг тооцвол улсын дунджаас 15% доогуур байна. Хүн ам, эдийн засгийн өсөлт удаашралтайд тооцогддог.
Иймд асуудлаа шийдэхийн тулд аймаг тус бүрийн онцлогт тохирсон шийдлүүд гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай.
Жишээ нь, Эрдэнэт хот бол инженерүүдийн хот. Өнгөрсөн жилүүдэд бид нөөцдөө тулгуурлаж Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн паркыг байгуулсан. Үр дүнгээ ч өгсөн. Энэ туршлагаараа Булган, Хөвсгөлд тохирсон технологи, инновацын шийдлүүдийг гаргаж нутагшуулбал ЖДҮ-д бойжиж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл бий болж бүс нутаг бие дааж хөгжих боломж нээгдэнэ. Эрдэнэт хотод ч Хөвсгөл, Булган аймгийн давуу чанаруудыг нутагшуулах бүрэн боломж бий.
Нөгөө талдаа бид бүсчилсэн хөгжлийг бодитоор бий болгох эрх зүйн орчныг бий болгож эдийн засгийн хөгжлийг дэмжих тогтолцоог бодитоор хийх хэрэгтэй.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn