ЗАВХАН АЙМГААС ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ТӨРЛӨӨ
2024.02.26

ЗАВХАН АЙМГААС ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ТӨРЛӨӨ

Монголын хамгийн хүйтэн цэгт амьдардаг халуун сэтгэлт Тосонцэнгэлчүүддээ баяр хүргэе! Олон жил том тэрэгний жолоо мушгиж алтан шар замаа түшсэн ахмад тээвэрчин Ядамын Жигжидсүрэн гуай маань Монгол улсын Гавьяат тээвэрчин хэмээх эрхэм хүндтэй цол тэмдэг хүртлээ.

Мөн Алтангадас одонгоор Жанжин овогтой Гантулга, Мишиг овогтой Гомборагчаа, Дамбий овогтой Жавзан, Тэргүүний замчин хүндэт тэмдгээр Ядам овогтой Пүрэвжал, Санвай овогтой Бат-Өлзий нар шагнагдлаа.

Салбарын сайдын хувьд Завхан АЗЗА, Тосонцэнгэл нисэх буудлын ажилтан албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Эн тэргүүнд цас бороо, салхи шуурга, байгалийн гамшгийн үед зам даваан дээр өнждөг ЗАВХАН АЗЗА-г зориулалтын машин механизмаар хангах, Хожуулын голын даланг засварлаж шар усны үерээс сэргийлэх зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.