ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ PDAC 2024 ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
2024.03.04

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ PDAC 2024 ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ

Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга хэмжээ PDAC чуулган Канадын Торонто хотноо эхэллээ. Энэхүү чуулганд дэлхийн 130 орны 400 гаруй компанийн төлөөлөл оролцож байна.

Чуулганы эхний өдөр "Монголын өдөр" хөрөнгө оруулагчдын форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулж, олон улсын хөрөнгө оруулагчдад салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Манай улсын хувьд ашигт малтмалын потенциал ихтэй ба оролцогч компаниуд өөрсдийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, салбарын чиг хандлага, зах зээлийн боломж, орчин үеийн дэвшилтэт технологийн талаар туршлага судалж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлнэ.

Энэ жилийн чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, "Оюутолгой" компани, Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэт үйлдвэр, Бадрах Энержи, Эрдэнэс Оюу Толгой, Степ Голд, Занаду Майнз тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөлөл оролцож байна.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn