МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛД ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
2024.08.30

МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН ГЕОЛОГИЙН ХАЙГУУЛД ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

"Nomadic Critical Minerals Co.LTD” компани нь хиймэл оюун ухаанд суурилсан технологи болон дэвшилтэт геофизикийн арга техникийг нэвтрүүлснээр ашигт малтмалын хайгуулыг шинэ шатанд гаргахаар ажиллаж байна. 

Тус компанийн зөвлөх А.Мөнхбадралын үзэж буйгаар, эдгээр шинэлэг арга барилууд нь хайгуулын үр дүн, үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулахад чиглэж байгаа бөгөөд Монгол Улсад дараагийн томоохон баялгийг нээхэд хувь нэмэр оруулах боломжтой юм байна. 

А.Мөнхбадрал "Nomadic Critical Minerals Co.LTD” компанийн Зөвлөх

Хайгуулын ажил ахицтай байгаа бөгөөд хэрэв нөөцөө олон улсын JORC стандартаар батлуулж чадвал  "Nomadic Critical Minerals Co.LTD” монголын анхны тэрбум ам.доллароос дээш үнэлгээтэй “unicorn  startup” компани болох юм.

Тус компани Монгол улсад хэд хэдэн ордуудад технологийн хөрөнгө оруулалт хийж,  эрэл хайгуулын ажил хийхийн зэрэгцээ Төв Африкийн Зэсийн Бүсэд хайгуул хийхээр зорьж байна. 

Төв Африкийн Зэсийн Бүс нь дэлхийн хамгийн том, ашигт малтмалаар баялаг тунамал зэсийн бүс нутаг бөгөөд 5 тэрбум тонн зэсийн хүдэр, дунджаар 4%-ийн агуулгатай хэмээн үнэлэгддэг. Энэ бүс нь дэлхийн зэсийн 40%, тунамал зэсийн ордын 50%-ийг агуулдаг. Тус бүсэд IVANHOE MINES компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Камоа-Какула зэсийн ордыг нээж, эдийн засгийн эргэлтэнд оруулсан нь томоохон амжилт болсон юм.

Хиймэл оюун ухааныг уул уурхайд нэвтрүүлснээр олборлох зардлаа бууруулах, шинэ ордуудыг богино хугацаанд олж илрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn