2024.03.11
ЗАВХАН АЙМАГ ЦАГААНХАЙРХАН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, УИХ дахь АН бүлгийн зөвлөх, ҮБХ гишүүн, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Батсайхан нарын хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын иргэдтэй уулзлаа.
Уулзалтаар УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зудын хүндрэлтэй үед төрөөс авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө. Иргэдийн зүгээс засгийн газрын гишүүн болон орон нутгийн удирдлагуудаа тулгамдаж буй асуудал дээр хариулт авч дараах саналыг дэвшүүлэв.
Иргэдийн зүгээс:
- Цалин тэтгэвэр нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг тул үүн дээр хяналт хэрэгтэй
- Утасны сүлжээ тавигдаагүй газрууд их Тэгэхээр ямар нэгэн үүрэн телефоныг эх орон даяар нэвтрүүлэх боломж байгаа эсэх
- Говь-Алтай, Завхан аймаг хоёрыг холбосон засмал зам тавих асуудлыг хоёр талаас зэрэг эхлүүлж ажиллах тал дээр шийдэх арга зам бий юу зэрэг асуудлыг хөндөв.