Х.Баттулга: Үнэлэгдэх цar ирнэ. Гэхдээ арай Бодоо шиг зуун жилийн дараа биш байх
-Танай өрсөлдөгч хүчин нэрээ сольчихлоо. Энэ сэдвээр Улаанбаатар хотноо саяхан том концерт тавигдлаа шүү дээ. Уг үйл явдлыг улстөрчийн хувьд хэрхэн авч үзэж байна вэ?
-Наадах чинь хамтарсан Засгийн газрын сайдын хариулт болчихлоо. Би уг нь улстөрчийн тань хувьд асуусан юм?
-Ерэн онд та нар хувьсгалт нэртэй юутай хээтэй нь дуусгачихсан бол өнөөдөр ийм их зардал урсахгүй байж л дээ?
-Тэр үед баc үүнийг зоригтой шийдэх хүчин бүрдээгүй байсан юм болов уу даа.
-Ардчилсан нам хаана явна вэ гээд л зарим хүн асуугаад байх юм. Байж л байгаа. Цаашдаа ч байна. Ардчилсан намыг хэдэн зуун мянган хүн сонгосон байгаа. Ажил хэрэг нь явдгаараа л явж байгаа. Зүгээр нөгөө намын пиарийн хажууд бол бидэнд дутагдаад байгаа юм байгаа. Энийг нуух юм байхгүй. Гэхдээ нөгөө талдаа бид ингэж 20 жил хоосон пиар л хийлээ ш дээ. Одоо жаахан юм хийе л дээ. Гартаа хүрз, жоотуу барья. Юм хийдэг үе рүү оръё гэж бид нийтээрээ яриад байгаа. Уг нь хаа байгаагаа үзүүлэх гээд л бид энд суугаад байгаа ухаантай. 2008 оны сонгуульд орохдоо Ардчилсан нам хоёр дахь хувьсгал бол үйлдвэржилт гэж зарласан. Ерэн онд бол эрх чөлөө, эд хөрөнгө юу байдаг юм тэрийг нь өглөө. Одоо тэгвэл яах ёстой юм. Ажилгүйдэлтэй тэмцье. Энэ бол үйлдвэржилт. Тэр үйлдвэржилт гэдэг юм руу бид яваад байгаа ухаантай юм. Ардчилсан нам энэ зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө л явж байна. Ямар ч байсан Ардчилсан намын рейтинг анх удаа Хувьсгалт намаас өндөр гараад явчихлаа. Ямар ч байсан ардчилсан овогтой ерөнхийлөгчтэй болчихлоо. Анх удаа бид 20 жил үзэж байж шүүх, прокурор гэсэн засаглал руу орж шинэчлэл хийх гэж үзэж байна. Энэ сэтэлж бардаггүй байсан засаглалд шивсэн, олон түмнийг хамгийн их бухимдуулж ирсэн юмыг цэвэрлэх шинэчлэлийн ажиллагаа эхэлсэн гэж харж байгаа. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлаас өгсүүлээд хэрэгсэхгүй болгосон байсан хэргүүдийг сэргээж эхэлж байна. Авлигатай тэмцэх газрыг тойрсон асуудлуудыг хөндөж тавьж эхэллээ. Энэ бүхэн бол Ардчилсан нам байгаагийн илрэл л гэж бодож байгаа. Байхгүй гэдгээр яриад байх юм бол яриад байж болно л доо. Ардчилсан хувьсгалын хоёр дахь үе шат бол ерөөсөө л үйлдвэржилт. Энэ тал руугаа бол бид маш их ажил хийж байгаа. Хамгийн сүүлд 2010 оны зургадугаар сарын 25-27-нд УИХ-аар ерөнхийдөө бүх концепциудаа батлуулаад авсан. Үүнээс хойш дөрвөн cap гаруй хугацаа өнгөрч байна. Энэ ажлуудыг бид ирэх хавар гуравдугаар сараас эхлүүлнэ. Бодит юм үзүүлдэг болъё. Үүний төлөө ажиллая л гэж байгаа. Тодорхой пиар бол бид хийгээгүй нь үнэн. Тэр ажил чинь бас мөнгө санхүү, цаг нэлээд их шаардсан ажил шүү дээ.
-Одоо танай ҮЗХ хуралдана. Гэхдээ их хурлаа товлоод, хуралдуулж чадах болов уу?
-Олон жил улс төрөөр явсан хүмүүсийн байр суурийг сонсоод байхаар нэг юмыг анхааруулж байх шиг байна л даа. Тэр нь сонгууль дөхөхөөр намыг хагалдаг байдлыг одоо зогсооё гэж. Э.Бат-Үүл гишүүн энэ тэрийн яриаг уншиж байгаа биз. Би ч бас ингэж бодож байна. Бас Их хуралд хоёр ч удаа сонгогдож ажиллалаа. Улстөрч гэж би өөрийгөө хэлдэггүй л дээ. Улс төр дотор явж байгаа нэг л гишүүн байх. Яахав, МоАХ гэдэг байгууллагыг хэдэн нөхдийн хамт удирдаад л явж байна. Энэ бас л сонгуульт ажил шүү дээ, энэ байгууллагыг аятайхан байлгаад явчих юмсан гэдэг дээр бас ч гэж чамгүй хүчин зүтгэл гаргаад явж л байна.
-Намын даргын асуудлыг яагаад тойроод байгаа юм?
-Тэгэхээр намын даргын ажил бол хэвийн явж байна гэсэн үг үү?
-Танай намын дарга Монгол оронд явагдсан хэлмэгдүүлэлтийн өмнөөс ард түмнээс уучлал гуйсан. Жинхэнэ гардаж хийсэн улс төрийн хүчин нь тэр алхмаа хийгээгүй байхад Ардчилсан намын дарга хийсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлэх шиг болсон. Та тэр алхмыг нь яаж хүлээж авсан бэ?
-Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа таван сайдаа хангалтгүй ажиллаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Та дотор нь байгаа хүний хувьд юу гэж үзэж байна. Хийгдэж буй өнгөтэй өөдтэй бүхэн Хувьсгалт намын нэр дээр сурталчлагдаад яваад байгаа нь гонсоймоор зүйл биш үү?
-Хийгээд байгаа ажлууд тань нэр хүндийн хувьд бусдад очоод байна. Гавьяаг хувааж хүрт л дээ?
-Зав гаргаж байгаад бусдад булаагдсан эд зүйлсээ эргүүлжолж авна даа гэж үү?
-Нөгөө хүсэл нь?
-Одоо бол биш ээ л гэсэн үгүү?
-Цаана нь хоёрхон жил үлдлээ. Энэ нэг ажилгүйдлээ шийдье л дээ, Юм хийе. Би нэг их өөрийгөө магтдаггүй юм. Гэхдээ нэг магтах гээд оролдъё. Төмөр замын бодлого бол түүхэнд үнэлэгдэнэ гэж би найддаг. Гэхдээ арай Ардын намын дарга Бодоо шиг ерэн жил, зуун жилийн дараа биш байх. Өөрийг тань ирэхээс өмнө би сая гаднын хэдэн хүнтэй уулзлаа. Тайланд, Малайзын нөхдүүдтэй. Тэд хэлж байна. За, манай орон алдсан юм шүү. Түүхий эдээ гаднынханд залилуулаад алдчихсан Заавал хилийнхээ дотор үйлдвэрүүдээ бариарай гэж. Энийг, ялангуяа солонгосчууд их хэлдэг. Тэгэхээр хилийн чанадад барих гэж байсан үйлдвэрүүдийг дотоодод болгох зорилгоор энэ төмөр замын бодлого маань гарсан юм. Энэ төмөр замын бодлого, автозам, шинэ сум, 100 мянган айлын орон сууц гээд Сайншандад нийтдээ 300 мянган ажлын байр бий болох юм шүү дээ. Энэний төлөө бол би зүтгэнэ л гэж бодож байгаа. Энийг явуулахгүй ээ гэж байгаа бол явуулахгүй гэдэг юмаа тодорхой хэлчих гэж байгаа. Нам дээрээ ч хэлж байгаа. Энэ бүх бодлогыг явуулахгүй гэж байгаа бол хэлчих. Би бол явуулна гэж зүтгэнэ. Дараагийн хүн гарч ирээд ойлгоно, үргэлжлүүлнэ гэхэд үнэхээр хэцүү байхгүй юу. Дахиад худалдагдахыг хэн байг гэх юм. Сая оросууд бол хятадуудтай аягүй мундаг наймаа хийчихэж байгаа байхгүй юу. Нефть нүүрсээрээ урьдчилсан төлбөр аваад үйлдвэрүүдээ дандаа хилийнхээ дотор барина гээд гэрээндээ оруулчихсан байна. Манайхны яриад байгаа тэр юм дандаа хилийн гадаа байгаад байна. Энэ рүү нь төмөр замын бодлого бол явчихсан байсан. Ийм тохиолдолд бид нөгөө л их гүрний түүхий эдийн бааз орон байсан гэдэг тавилан руугаа буцна гэсэн үг. Эргээд л хуучин түүх рүүгээ очно гэсэн үг. Тэгэхээр ийм юман дээр хориг тавьж чадсан нь хожим үнэлэгдэх болно. Товчхондоо нэгэнт энэ хүртэл хийж чадсан юм чинь одоо хүрз, зээтүүгээ бариад нэг эхэлж аваад дараагийнхаа юмыг бодъё л гэж байгаа юм.
-Үүнийхээ төлөө бол чөтгөртэй ч хөтлөлцөнө өө?
-Малыг чинь өглөө. Байрыгчинь, бас гадаад паспортыг чинь өглөө. Эрх чөлөөг чинь өглөө гээд л үү?
-"Шинэ төлөвшилтэй шинэ үе өсч өндийлөө. Цаашдаа Монгол орон хөгжлийн хувьд зогсонги байдалд удаж болохгүй нь. Тэгэхээр дараагийнхаа алхмыг хийе. Энэ давалгаа бол элдэв үзэл суртлын биш үйлдвэржилтийн давалгаа юм. Одоо зүгээр л үүний төлөө зүтгэцгээе. Хүрз, жоотуугаа аваад хөдөлцгөө". Таны хэлж байгааг базаад хэлэхэд энэ. Би зөв ойлгож уу?
-Зев... Эдийн засгаа хөгжүүлэхгүйгээр тусгаар тогтнолыг бид ярихгүй ээ. Хоосон бэлгэдэл л болно. Жишээ нь, өнөөдөр хүнсний барааныхаа 70 орчим хувийг бид импортоор авч байна. Энэ хараат мөн үү. Бензин шатах, тослох материал 100 хувь импорт. Энэ хараат мөн үү. Мөн. Тэгвэл өөрчлөх ёстой. Бид өөрчилж эхлэх ёстой. Энэ үүрэг нь шиг байгаа юм. Энэ хараат байдлыг өөрчлөх гол түлхүүр нь дотоодын үйлдвэржилт. Одоо гартаа зэвсгээ бариад тэмцэх л үлдлээ. Болох байх аа. Нэлээд ч ажил амжууллаа. Дуусгана аа.
-Том ордууд, том мөрөөдлийг дагаад том том мөнгөний тоонууд энд тэндээс их сонсогддог болж. MCS-ийн саяны босгосон их мөнгө шуугиан тарьж байна. Осолтой мөнгө босч байгаа харагдах юм. Энэ бүхэн таны санаанд нийцэж байна уу?
-Миний санаа 200 хувь нийцэхгүй байгаа. Төмөр замын бодлого бол өнгөрсөн нэг жил зургаан сарын хүнд хүчир хөдөлмөрөөр бослоо. Хүнд хөдөлмөр байсан гэж би хэлнэ. Зөвхөн урагшаа нарийн царигтай төмөр зам тавиад түүхий эд гаргана гэсэн шийдвэрийг түрүүчийн Засгийн газар гаргачихсан байсан. Энэний эсрэг үндсэндээ жил зургаан cap тэмцлээ. Энэ ажил ахин хэлэхэд дараа үнэлэгдэх болно. Гэхдээ Бодоо шиг ерэн жилийн дараа биш байх. Газрын баялагтай улс орнууд боловсруулах үйлдвэрээ гадна биш дотроо барьж байж ажилгүйдэл, ядуурлаасаа салж байсан. Энийг бол одоо энэ нүүрс гаргаж байгаа компанийн улсууд мэдэхгүй биш, бүгдээрээ мэдэж байгаа. Өнөөдөр тэд бол маш их баялаг гаргаж, маш их мөнгөтэй болсон улс. Бүгдээрээ архи, согтууруулах ундаагаар бизнес хийдэг байсан улсууд. Энэ нөхдүүд түүхий эдтэй холбоотой асуудлуудыг зөвхөн гаднын удирдамжаар явуулсан. Тэрийг нь Хятадын Төмөр замын сайд надтай уулзахдаа бүрэн хэлсэн. Хятад улсын бодлого гараад танай сайдуудтай тохирчихсон шүү дээ. Яахаараа нэг сайд нь гарч ирээд өөр бодлого гардаг юм бэ гэсэн. Үүнээс болж би муудалцаад гарч байсан. Ийм зарчим дээрээ л цаашид би зогсоно. Монгол Улсын Их хурлаар 2010 оны зургадугаар сарын 27-нд төмөр замын бодлого батлагдаад, Сайншандад боловсруулах үйлдвэр барина гэсэн шийдвэр гарчихсан байхад энэ бодлогыг даваад урагшаагаа төмөр зам тавина. Төмөр замд нь 260 сая доллар өгнө. Боловсруулах үйлдвэрт нь тэдэн сая доллар өгнө гээд нийтдээ 650 сая доллар босчихсон байгаа байхгүй юу. Ингэж болохгүй шүү дээ. Муу ч гэсэн тусгаар тогтносон нэг улс өөрийн бодлогыг гаргачихаад байхад тэр бодлого нь хамаагүй ээ, энэ бодлого нь явна гээд хөрөнгийн бирж дээр мөнгө босгож байна гэдэг бол хэтэрхий эрээ цээргүй явдал. Хонконгийн хөрөнгийн бирж бол асар нарийн зохион байгуулалттай. Нэг үг, үсэг худлаа байж болохгүй ийм бүтцээр хийгддэг юм. Тэгэхэд Монгол Улсын хил дотроос авах гэж байгаа нүүрсийг Хятадад аваачиж үйлдвэрт нь оруулж зарах тохиролцоогоор мөнгө босгож байгаа явдлыг би огт өөр бодлогоор явж байгаа зүйл гэж хэлнэ. Үүн дээр би сайд болохоосоо өмнө ч тэмцэж байсан, сайд байхдаа ч тэмцэнэ. Сайд биш болсон ч тэмцэх ёстой гэж боддог. Урьд нь Тавантолгойг хэдхэн хүний мэдэлд байхад нь МоАХ янз бүрээрээ хэлүүлж тэмцэж байж Монголын ард түмнийх нь мэдэлд авчирч байсан юм. Хүмүүс ойлгох цаг ирнэ. Өнөөдөр УИХ, Засаг дотор хувийн хэвшлийн ажил болохоор янз бүрийн арга саамаар яваад байдаг. Төрийнх нь явахгүй байна гээд гишүүд яриад л эхэлчихсэн байна. Эд чинь бас тэнэг хүмүүс биш шүү дээ. Ил л гарч ирээд шүүмжилж чадахгүй байгаа болохоос. Тэгж яривал Оростой цаашаа наашаа гээд явж байсан далан жил дотор бас ч гэж дотроо боловсруулах үйлдвэрээ барьж байсан байгаа байхгүй юу.
-Хууль бус ажиллагаа явуулж, төрийн толгой дээр гишгэж байгаад мөнгө босгож байна гэсэн үг үү?
-Хууль бус ажиллагаа. Монгол Улс бодлогоо гаргачихсан байхад тэнд Монгол Улсыг давсан бодлогоор мөнгө босгож байна гэсэн үг шүү дээ. Тэгээд бод л доо. Тэр дотор манай намын нөхдүүд ч байгаа. Хувьсгалт намын нөхдүүд ч байгаа. Хувьсгалт намынх олонхи нь байгаа. Ху намын аврах хантаазан дотор багтаж явдаг нөхдүүд дийлэнх нь. Эндээс 2012 оны сонгуульд асар их мөнгө орж ирнэ. Энэ бол тодорхой. Асар их мөнгө орж ирэхээрээ яадаг юм. Санал худалдаж авна. Санал худалдаж авахаар юу болдог билээ. Дахиад эсэргүүцэл. Долоон сарын нэгэн давтагдана. Киргизийг хар л даа. Манайхтай тун төстэй. Өнөөдөр яг л тийм юм болсон. Хүмүүсээ гэнэт л хоёр өдрийн дотор л АКА буугаар зэвсэглэчихсэн. Энэ тухайд манай энэ Үндэсний аюулгүйн зөвлөл энэ тэр нь эрхбиш дотроо бодолтой байдаг байлгүй дээ. Хаа очиж манай тагнуул иймэрхүү юман дээрээ их сайн ажилладаг л юм билээ.