Ардчилсан хүчний анхдугаар хуралдаан боллоо
2010.03.10

Ардчилсан хүчний анхдугаар хуралдаан боллоо

Төрийн ордонд өнөөдөр Ардчилсан хүчний холбооны анхдугаар хурал болж байна. Хуралдааны тайзан дээр урлаг соёл, төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд суусан байв. Анхдугаар хурлыг Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд нээж үг хэлсэн юм. Анхдугаар хуралдаанд Ардчилсан намын болон Ардчилсан хүчний холбооны дэмжигч 21 аймгийн мянга орчим төлөөлөгч оролцлоо. Нээлтийн ажиллагаа өндөрлөж, түр завсарласны дараа салбар хуралдаанууд болсон юм. “Хөгжлийн бүс”, “Шинэ Улаанбаатар”, “Нийгмийн салбарын шинэчлэл”, “Байгаль орчин экологи”, “Шинэ хөдөө”, “Улс төр, эрх зүйн шинэчлэл” сэдвийн хүрээнд төрийн ордны их танхим болон А, Б танхимуудад болж өндөрлөлөө.

Эдгээр салбар хуралдааны дараа Их танхимд 16 цагаас салбар хуралдааны дүгнэлт хуралдаан боллоо. Ардчилсан хүчний анхдугаар хуралдаан нь салбар хуралдаан бүрт холбооны дэд ерөнхийлөгчид илтгэл тавьсан явдал юм.

Дэд ерөнхийлөгчид салбарт тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх хэрэгтэй зорилт, дэвшилтэд бодлогын хувилбаруудыг илтгэлдээ дурдаж байв.


Ардчилал хөгжсөн орнуудад иргэд нь өөрсдийн болон улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхдээ сонирхлын бүлэг, клубуудыг үүсгэн байгуулж, хамтдаа асуудлаа хэлэлцэх замаар үйл ажиллагаа явуулдаг байна. Өнөөдрийн хуралдаан нь Ардчилсан Хүчний Холбоо нь иргэд, олон нийтийн байгууллагуудыг дэмжиж, дуу хоолойг нь сонсож байгаа ажлын нэг юм байна.

Ардчилсан хүчний холбоо нь энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо Ардчилсан Хүчний Холбоо Төрийн бус байгууллага болж байгуулагдсанаа албан ёсоор зарласан билээ. Ардчилсан хүчний холбоо нь З.Энхболд, Н.Батбаяр, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Д.Одхүү, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Лу.Болд нарын УИХ-ын гишүүд болон МоАХ-ны  дэд дарга Ш.Түвдэндорж, Нийслэлийн АН-ын дэд дарга Н.Батаа нарын 11 хүний үүсгэл санаачилгаар байгуулагдсан.

 

 

 

 

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.