Төрийн байгууллагын албан тушаалтныг аль нэг нам эвслийн үүднээс авч үзэхгүй байх хэрэгтэй
2010.01.27

Төрийн байгууллагын албан тушаалтныг аль нэг нам эвслийн үүднээс авч үзэхгүй байх хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит бус хуралдаан дуусаж, бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухайд УИХ-ын тогтоол хэлбэрээр оруулъя. Өмч хувьчлалаас хөрөнгө босгох чухал асуудлын гол биш гэж үзэж байгаа аж. 

Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал нарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцээд хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ. Харин дээрх албан тушаалд шинээр томилогдохоор нэр дэвшээд байгаа хүмүүсийн тухайд дахиж ярилцахаар болсон байна.

Аливаа намын бүлгээс Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх байхгүй. Монгол банкны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нар чөлөөлөгдсөн тохиолдолд залгаад томилгоо явах ёстой юм байна.

АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Төрийн байгууллагын албан тушаалтныг аль нэг нам эвслийн үүднээс авч үзэхгүй байх хэрэгтэй. Энэ нь төрийн албан хаагчийн хуулиар ч заасан байдаг” сэтгүүлчдэд мэдэгдсэн юм.

Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах бус байгууллагаас болъё гэсэн саналыг АН-ын бүлэг 100 хувь буцаая гэсэн санал гаргалаа. Монгол банкны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийн асуудлыг шийдэх хуулийн хугацаа лхагва гараг буюу өнөөдөр  дуусч байгаа учраас эдийн засгийн хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.