Ардчилсан үзэлтэй иргэдийг дэмжих Ардчилсан хүчний холбоо байгуулагдлаа
Өнөөдөр Ардчилсан хүчний холбоо нэртэй нэгэн төрийн бус байгууллага бий болсоноо албан ёсоор зарлаж, хэвлэлийн хурал хийлээ.
Төрийн ордонд болсон хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Г.Баярсайхан болон Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл нар мэдээлэл хийлээ.
Холбооны хурлыг өнөөдөр өдөр 12 цагт Чингис зочид буудалд хийжээ. Тус хуралд 92 үүсгэн байгуулагч хүрэлцэн ирж, Ардчилсан Хүчний Холбоо Төрийн бус байгууллага байгуулагдсан тухай тогтоол, холбооны дүрэм гаргаж, холбооны тэргүүлэгч нараа сонгосон байна. Холбоог үүсгэн байгуулагч дотор АН, Ногоон нам, болон нам бус иргэд гээд нийгмийн олон хэсгийг хамарсан төлөөллүүд байгаа ажээ.
Холбооны зорилго нь “ Монголоо шинэчилье” гэсэн маш товч өгүүлбэрт багтаа ажээ. Ардчилсан үзэлтэй
Холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн З.Энхболд сонгогдсон байна, мөн холбоо зургаан дэд ерөнхийлөгчтэй байх бөгөөд дэд ерөнхийлөгч бүр өөр өөрийн хариуцсан чиглэл, үүрэгтэй байх ажээ.
Тухайлбал
- Холбооны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Н.Батбаяр Монгол улсын хөгжил шинэтгэлийн бодлогыг
- Дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Ардчилал Шударга ёс шинэтгэлийн бодлого
- Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ холбооны дотоод зохион байгуулалт,
- Холбооны дэд ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Эдийн засаг, гадаад бодлогыг
- Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Залуучууд, байгаль орчин, аялал жуулчлал
- Холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Одхүү сургалт, сурталчилгаа, нийгмийн бодлого тус тус хариуцах ажээ.
Тус ТББ-ын чуулган нь 108 хүнтэй байх бол өдөр тутмын үйл ажиллагааг явуулах 30 хүний бүрэлдэхүүнтэй ерөнхий зөвлөл ажиллаж ажээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч З.Энхболд холбооныхоо зорилгыг хэлэхдээ “Саяхан Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нэгэн удирдах ажилтныг АН-ын гишүүн байсан гэдгээр нь ялгаварлан халсан.Тэр энэ асуудлаараа Ардчилсан намд хандан өмгөөлөл эрсэн боловч нэгэнт төрийн албан хаагч болж намаас гарсан тул туслах боломжгүй хэмээн буцаасан байгаа. Энэ маягаар Ардчилсан намын хийж чадахгүй байгаа зүйлийг хийхийн тулд энэхүү байгууллагын байгуулж байгаа юм. Ийм хэлбэрээр л төрийн албанд орсон ч ардчилсан үзэл бодлоороо ялгаварлагдаад хохирсон иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахаас өөр арга өнөөдөр байхгүй байна” хэмээн хэллээ.
Харин ТББ-ын дүрэмийг албан ёсоор бүртгүүлсэнийхээ дараа хэвлэлийнхэнд мэдээллэх аж.