Ардчилсан нам
2010.02.01

Ардчилсан нам

“ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ  БАГ”
шалгаруулах уралдааны удирдамж
Төслийн баг шалгаруулах уралдааны зорилго

an_logo_burgedЭнэхүү уралдаан нь Ардчилсан намаас Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дараах ажлуудыг төсөл болгон боловсруулан, түүнийгээ бие даан хэрэгжүүлэх багийг шалгаруулахад оршино.

Сонгон шалгаруулалтанд оролцох багийн мэдүүлэг бүрдүүлэх тухай
  1. Ардчилсан намын хэрэг эрхлэх газар болон www.demparty.mn сайтаас анкетийг татан авч бөглөх. (Багийн гишүүн бүр)
  2. Багийн гишүүдийн тоонд хязгаарлалт үгүй.
  3. Багийн гишүүдийн гүйцэтгэх үүргийг нарийвчлан гаргасан байна. Гишүүн бүрийн үүргийг тусгасан хавсралт ирүүлэх.
  4. Багийн гишүүн бүрийн иргэний үнэмлэхний хуулбар, 3*4 хэмжээтэй 2% цээж зураг, их, дээд сургуулийн дипломны хуулбар хавсаргасан байна.
  5. Энэхүү уралдаанд бүртгүүлэхэд заавал албан ёсны бүртгэлтэй байгууллага байх шаардлагагүй бөгөөд өөрсдийн сонирхлоор нэгдсэн баг байж болно.
  6. Баг өөрийн оноосон нэртэй байна.
Төсөл боловсруулахад баримтлах зүйлс.

Сонгон шалгаруулалтанд оролцох баг нь дор дурдсан чиглэлийн төслөөс сонголт  хийх ба нэмж өөрсдийн төслийг санал болгож болно.Анхаарах зүйлс:

  1. Төслийг хэрэгжүүлэх хугацаа 2010 оны 02-р сараас 12-р сарын хооронд байна.
  2. Төслийн санхүүжилтийн тооцоог хийсэн байна.
  3. Боловсруулсан төслөө 2 хувь бэлтгэж, файл болон хэвлэмэл хэлбэрээр авч ирнэ. Фонт-Times New Roman.  Шрифт -12. Word2007.
  4. Төслийг олон нийтэд сурталчлах  талыг бас анхаарсан байна.
  5. Нэг баг хоероос дээшгүй төслийг санал болгоно.
Төслүүд

Сонгон шалгаруулалтанд оролцох баг дараахь төслийг боловсруулан ирүүлнэ. Үүнд:

 
1 “АРДЧИЛАЛ-20” Лекцийн аян
Ардчиллын тухай  шилдэг илтгэлийн уралдаан орон даяар зарлаж, шалгарсан шилдэг 20 илтгэлийг олон нийтэд хүргэх.
2 “10+10”  Хөтөлбөр
Ардчилсан Хувьсгалын 10 ололтыг дурдаж, ойрын ирээдүйд хийх 10 ажлыг тодорхойлно. Сум, аймаг, дүүрэг тус бүрт зохион байгуулж, шалгарсан хүмүүсийг Улаанбаатарт урин, эцсийн шатны шалгаруулалт явуулах.
3 “Ардчилал-20” Тэтгэлэгт уралдаан.
Амжилттай суралцаж байгаа оюутнуудыг шалгаруулнан алдаршуулж, урамшуулах хөтөлбөр.
4 “ХЭРЭВ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ БОЛООГҮЙ  БАЙСАН БОЛ”
Зохион бичлэг, эссэний уралдаан. Насны ангилалаар зохион байгуулагдах бөгөөд шалгарсан шилдэг зохион бичлэг, эссэ-г олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулана.
5 “БИ - БҮТЭЭЛЧ ИРГЭН”
Залуучуудын дунд бүтээлч сайн дурын хөдөлгөөн өрнүүлж нийгэмд хандсан ажлыг өрнүүлнэ.
6 “АРДЧИЛАЛ МИНИЙ НҮДЭЭР” гар зургийн уралдаан
Ардчиллын дүр төрхийг төсөөлсөн зургийн уралдаан. Шилдгүүдийг түүвэрлэн ном болгон хэвлүүлэх, шуудангийн марк, мөн ил захидал болгох ажлыг явуулна.
7 “ТҮҮХ  ХАЛЬСАНД...” Фото зургийн уралдаан
Мэргэжлийн болон сонирхогчдын гэсэн ангилалаар зохион байгуулагдах бөгөөд 1989-2010 оны хоорондох түүхэн үйл явдлыг харуулсан фото зургийн уралдаан байна. Шилдэг бүтээлийг нэгтгэн үзэсгэлэн зохион байгуулна.
8 "ЭРХ ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЧ”  сэдэвт сэтгүүлчдийн дундах уралдаан
Ардчиллын үнэт зүйлийн нэгээхэн хэсэг болсон хэвлэлийн эрх чөлөө болон мөн Ардчиллын үнэт зүйлийг олон нийтэд таниулахад чиглэсэн үйл ажиллагаагаар нь дүгнэж шалгаруулна.

 

Жич:

Дээрх хүснэгтэнд дурдсанаас гадна Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойн хүрээнд танай багийн зүгээс ирүүлэх шинэ ажлын саналыг төслийн хэмжээнд хүлээн авна.

Сонгон шалгаруулалтанд оролцох багийн материал хүлээн авах хугацаа, байршил

Уралдаанд оролцох багийн мэдүүлэг болон боловсруулсан төслийг  2010 оны 02-р сарын 10-ний өдрийн 17:00 цаг хүртэл Ардчилсан намын төв байранд хүлээн авна.

Холбоо барих утас болон хаяг

Монгол улс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг. Ардчилсан намын төв байр. 205 тоот
Утас:11 322055 (Ажлын цагаар Н.Энхболдтой холбогдох)
Гар утас: 96657074

ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ЗАЛУУС ТА БҮХНИЙГ
БИДЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.