МАХН-ын бүлгийн гишүүд шаардлага хүргүүлжээ
2010.04.26

МАХН-ын бүлгийн гишүүд шаардлага хүргүүлжээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд намынхаа шинэ удирдлагад шаардлага хүргүүлжээ. Шаардлагад УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Ж.Сүхбаатар, Э.Мөнх-Очир нар намынхаа шинэчлэлд томоохон алхам хийсэн 25-р их хурлын шийдвэр хэрэгжихгүй явж ирлээ гэж үзсэн юм байна.

МАХН-ын 25-р Их Хурлын тогтоолд: “Нийгэмд шударга ёсны зарчим алдaгдаж хүнд суртал, авлига, хээл хахууль газар авч, баян хоосны ялгаа ихэслээ. Намын боловсон хүчний бодлогын хүрээн дэхь гажуудал шударга бус үйлдлийг таслан зогсоох намын бүх шатны байгууллагуудад дотоод ардчиллыг бэхжүүлэх, үйл ажиллагаа нь ил тод нээлттэй болгож шинэчлэх шаардлага хурцаар тавигдаж байна.

Намд хямралт байдал үүссэний эх сурвалж нь өмнөх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн эрх ашигт дулдуйдсан үйл ажиллагаанд оршиж байсан гэж дурдаад Боловсон хүчний бодлогод үндсэн өөрчлөлт гаргах, улс төр бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагааг хязгаарлах, улмаар устгаж үгүй болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, лиценз зөвшөөрлийг эргэн харж эмхэлж цэгцлэхийг зааж өгсөн ч хэрэгжихгүй байна гэж тэд үзжээ.Намын шинэчлэлд бас жинтэй хувь нэмэр оруулсан “боловсон хүчнийг шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам” ч хэрэгжихгүй байгааг хатуухан шүүжилжээ. Тэр ч байтугай намын дотоод харилцааны зарчмуудыг өөрчлөх шаардлагатайг онцлон тэмдэглэж 26 гишүүн гарын үсгээ зурсан уг шаардлагад сануулжээ.

Энэхүү санал шаардлагад Ж.Энхбаяр, Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт, Д.Балдан-Очир гээд хамгийн залуу гишүүд ихээхэн санаачлагатай хандсан юм байна.

МАХН-ын бүлгийн 50 гаруй хувь нь бүлгийн шийдвэрийг тодорхойлох бүрэн боломжтой, харин МАХН-ын бүлгийн шийдвэр нь УИХ-ын шийдвэрийг бүрэн тодорхойлох боломжтой гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.