2024.06.18
“Хуримтлуулсан туршлага, мэдлэг оюунаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд би бэлэн байна”
УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Аюушийн Ариунзаяаг танилцуулж байна.
Тэрээр Германд улс төр, нийгэм судлал, түүхийн ухааны магистр хамгаалаад 2005 онд эх оронд ирсэн. Анх 2013 онд МАН-д гишүүнээр элсэж, МАН-ын газрын даргаар 3 жил ажилласан. Мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж мөрийн хөтөлбөр боловсруулах ажилд гар бие оролцож байлаа. Улмаар 2016 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар томилогдож 4 жил ажиллаж, статистикийн мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж, ойлгомжтой болгож чадсан. Энэ нь олон улсад сайнаар үнэлэгдэж, манай улс дэлхийн 187 улс орноос 11-т жагсаж буй амжилтыг үзүүлсэн.
Түүнийг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар 2 жил ажиллах хугацаанд Ковид цар тахлын үе таарсан ч энэ хүнд цаг үеийг даван туулахад сайн ажилласан гэж үнэлэгддэг. Нэр дэвшигч Аюушийн Амарзаяа хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвараа мөрийн хөтөлбөртөө хэрэгжүүлэн ажиллахад бэлэн буйгаа илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn