2024.08.07
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-аар баталсан. Тус хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд энэ хуулийг үйлчлэхээр зохицуулжээ. Мөн дараах онцлох зохицуулалтуудыг тусгасан бна.
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх
- Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих
- Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх
- цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдуулах
- хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал
- гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал
- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал
- боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж өгсөн.
- Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах
- Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг
- Олон нийтийн байцаагч ажиллах
- Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойлжээ.