2024.08.27

О.Алтангэрэл: Аудитаас гаргасан акт болон бусад асуудалд хариуцлагатай хандаж байж, авлигатай тэмцэнэ

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: 

Улсын төсөв, гүйцэтгэл хяналттай байх ёстой. Өнгөрсөн жил Монгол Улсын Аудитын дээд байгууллагаас 1,6 ихнаяд төгрөгийн зөрчилд хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Нийт зөрчлийн хэмжээ 24 ихнаяд. Энэ нь нэг жилийн хувьд. Энэ бол аймшигтай тоо. Энэхүү аудитаас гаргасан асуудалд анхаарал хандуулж, хариуцлагатай хандаж байж авлигатай тэмцэх асуудал яригдах юм. Аудитаас гаргасан акт болон бусад асуудалд хариуцлагатай хандаж байж, авлигатай тэмцэнэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn