СХД-ИЙН 6 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
2024.08.27

СХД-ИЙН 6 ДУГААР ХОРООНД 240 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай 84 дүгээр цэцэрлэгийн 240 ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол болон гадна тохижилтын ажил бүрэн дууслаа.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2552 м.кв талбайтай бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлага болон бүлгийн өрөө тасалгаануудаас бүрдсэн бөгөөд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Бианконэро констракшн ХХК хийж гүйцэтгэжээ.