2024.08.30
Л.Мөнхбаатар: ШЕЗ-ийн даргыг 1 жилээр сонгодог, үүнийг өөрчлөх шаардлагатай
Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар дараах санал хэллээ.
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн хүрээнд 1993 онд Шүүхийн тухай хууль анх батлагдан гарсан.Шүүгчийн хараат бус байдал, Шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор ШЕЗ ажиллахаар тогтоосон. ШЕЗ байгуулагдсан цагаасаа эхлэн анх Хууль зүйн яамны дэргэд,Улсын дээд шүүхийн дэргэд байсан. Тодорхой албан тушаалтнууд санал болгодог. Харин одоогийн байдлаар 10 гишүүнтэй 5 шүүгч гишүүн 5 нь шүүгч бус буюу нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг болсон. Энэ сонгон шалгаруулалтаар орж ирсэн гишүүн бол Отгончимэг. Монголын сайн хуульчдын нэг.
ШЕЗ дээр зохион байгуулалтын тал дээр анхаарах хэд хэдэн зүйл байна. Жишээ нь 10 гишүүн гэхээр 5,5 аараа дарга сонгоход асуудал гардаг гэж байна. Үүнээс гадна ШЕЗ-ийн гишүүний хугацааг дөрвөн жил гэсэн. Харин Шүүхийн сахилгын хорооны гишүүд 6 жилээр сонгогддог. Гэтэл ШЕЗ-ийн даргыг 1 жилээр сонгож, дөрвөн жилд дөрвөн даргын нүүр үздэг. Ийм учраас энэ асуудлыг авч үзэж цэцийн адил 6 жилийн хугацаатай 3,3 жилээр сонгодог зохион байгуулалт руу орох шаардлага байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn