ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫН ДАГУУ ТОГТООЖ, ТОХИРСОН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ БОЛНО
2024.09.11

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛИЙГ ОЛОН УЛСЫН АНГИЛЛЫН ДАГУУ ТОГТООЖ, ТОХИРСОН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛДЭГ БОЛНО

Манай улс хүний хөгжлийн бэрхшээлийг ДЭМБ-ын ICD-10 аргачлал буюу өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу “чадвар алдалт”-аар тогтоодог нь тэдэнд тохирсон үйлчилгээ, бодлого, арга хэмжээг оновчтой хүргэж чаддаггүй.

Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлийн үйлдлийн чадамжийг тогтоох олон улсын аргачлалыг үе шаттай нэвтрүүлж, салбар дундын нийгмийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлж, мэдээллийн тэгш байдлыг хангана” гэж туссан.

Олон улсын үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн ангилал /ICF/-ыг нэвтрүүлэх олон талт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү ангиллыг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутмын амьдралд оролцохдоо яг юун дээр тусламж авч байна, ямар үйл хөдлөл нь хязгаарлагдаж байна, ямар чадвар нь илүү хөгжсөн байна зэргийг тогтоож, тохирох тусламж үйлчилгээг хүргэх юм.

ICF-г нэвтрүүлэх ажлыг салбар бүр тус тусдаа хийж байгааг нэгтгэж, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг энэхүү уулзалтаас гаргана.