Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
2024.09.16

Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй амины орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Дэлхийн банк, Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй хамтарсан ажлын хэсгээрээ уулзаж, хуримтлалын сангийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой, урт хугацаанд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Дэлхийн банкны судлаачид одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлээр иргэдийн худалдан авах чадварт нийцэхгүй, өндөр үнэтэй орон сууцыг түлхүү санал болгодог тухай хэлдэг. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй буюу хөрсний болон агаарын бохирдол үүсгэхгүй, амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээл олговол худалдан авах чадварт нийцнэ гэсэн зөвлөмж өгсөн.

2025 оноос эхлэн амины орон сууцны хөтөлбөрийг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, инженерийн шугам сүлжээ орох боломжгүй орон сууц барих бүсүүдэд бие даасан эх үүсвэртэй амины орон сууц барих боломжийг бүрдүүлэх юм.

Мөн амины, эрчим хүчний хэмнэлттэй, түрээсийн орон сууц зэргээр төрөлжүүлэх зорилт тавьж байна