ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨР, СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2024.09.15

ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ХӨДӨЛМӨР, СУРГАЛТ, ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

1964 онд МУЗН-ийн дэргэд “Насанд хүрсэн хараагүйчүүдийн сургалтын төв” нэртэй анх нээгдсэн “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв”-ийн 60 жилийн ой тохиож байна. /2024-09-13/

Харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг дээшлүүлэх, мэргэшил олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулагдаж байсан тус төв 100 гаруй ажилтантайгаас 80 гаруй хувь нь харааны бэрхшээлтэй.

Тэд монгол гэр, эсгий, зөөлөн эдлэл, цэвэрлэгээний багаж, хөдөлмөр хамгааллын хувцас, цаасан болон даавуун уут зэрэг олон төрлөөр сургалт, үйлдвэрлэл эрхэлдэг. Манай Улсад харааны бэрхшээлтэй 12 мянган иргэн байна. Үе үеийн Засгийн газраас хараагүй иргэдийн нийгмийн баталгааг хангах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.

Мөн хараагүй хүмүүс мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банктай бичвэрийг дуу авианд хөрвүүлэх программыг хөгжүүлж, ашиглалтад оруулснаар төрийн үйлчилгээг саадгүй авах боломж бүрдсэн юм.

Бид өнөөдөр хөгжлийн бэрхшээл гэж ерөнхий том зургаар бус тухайн бэрхшээл бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр шаардлагатай үйлчилгээг хүргэх нь зүйтэй. Цаашид энэ чиглэлээр бодлого төлөвлөн хэрэгжүүлнэ. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв бол харааны бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэх, хөгжих, сурч боловсрох гол түшиц газар болдог. Тийм ч учраас миний бие энэ төвийн үйл ажиллагааг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох замаар шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан