176-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
2024.09.19

176-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ИЖ БҮРЭН ТОГЛООМЫН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО

Сонгинохайрхан дүүргийн хороодод хүүхдэд ээлтэй тоглоомын талбай, тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тус тохижилтын ажлуудыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд өрнөж байгаа юм.

Энэ хүрээнд “И ТИ БИ” ХХК-ийн хамт олон СХД-ийн 31 дүгээр хорооны 176-р цэцэрлэгийн гаднах иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулан хүлээлгэн өглөө.

Энэ үеэр СХД-ийн Засаг даргын орлогч Б.Баттулга тус компанийн удирдлагуудад хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ая тухтай орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан иж бүрэн тоглоомын талбайг тохижуулан дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.