Монголын анхны тариалангийн шан татаж байсан ууган сумдын нэг Төв аймгийн Архуст сумаар зочиллоо
2024.10.08

Монголын анхны тариалангийн шан татаж байсан ууган сумдын нэг Төв аймгийн Архуст сумаар зочиллоо

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Улаанбаатар хотоос зүүн тийш 100 гаруй км-т орших Монголын анхны тариалангийн шан татаж байсан ууган сумдын нэг Төв аймгийн Архуст сумаар зочиллоо.

Архуст сум 1500 гаруй хүнтэй, 20,000 гаруй га газарт шар манжин, ногоон тэжээл, равс, эмийн ургамлыг тариалдаг, газар тариалангийн аймгийн аварга тариаланч хамт олонтой, аймгийн залуу аварга тариаланчидтай Улсын тэргүүний сум юм.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ, "Тус сумын засаг дарга, олон жилийн өмнөх хөрш Б.Батбаатарын удирдсан баг тасралтгүй гурван удаа орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчиллын үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлж яваа тод төлөөллийн нэг юм. Б.Батбаатар дарга газар тариалангийн эрхлэлт буурч байсан сумынхаа газрыг тариаланчид, иргэдэд хүртээмжтэй эзэмшүүлснээр иргэдийг орлоготой, газартай болгож “Иргэн нь баян Монгол”-ын төлөө бодит ажлууд хийжээ. Нэгхэн жишээ дурдахад Архустын иргэд, тариаланчдын 2023 оны шар манжингийн борлуулалт 2 тэрбум төгрөгт хүрчээ" гэв.

Архуст сумын удирдлагууд газар тариаландаа шинэ техник, технологи, инновацыг нэвтрүүлэх, газар тариалан дагасан үйлдвэрлэлийг бий болгох, сумын үйлдвэрлэл, эдийн засгийг солонгоруулах зорилго тавин ажиллаж байна.