"Хүний эрх, эрх чөлөө" зурагт хуудас бүтээх уралдаан зарлагдлаа
2024.10.04

"Хүний эрх, эрх чөлөө" зурагт хуудас бүтээх уралдаан зарлагдлаа

Монголын Эмнести Интернэшнл, Монголын шог зураачдын "Шогч Бийр" холбоо хамтран их, дээд сургуулийн мэргэжлийн зургийн болон график дизайны ангийн оюутнуудын дунд хүний эрхийн сэдвээр зурагт хуудас бүтээж, нийгэмд буй хүний эрхийн асуудлыг хөндөх, шийдэл санал болгох, бусдыг үйлдэлд уриалах уралдаан зарлаж байна.

Сэдэв:

  • Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө
  • Тайван замар хуран цуглах эрх чөлөө
  • Насаар ялгаварлан гадуурхалт

Уралдааны шагнал:

  • Нэгдүгээр байр - Өргөмжлөл 500’000₮
  • Хоёрдугаар байр - Өргөмжлөл 300’000₮
  • Гуравдугаар байр - Өргөмжлөл 200’000₮
  • Тусгай байр- Өргөмжлөл 50’000₮

Уралдаанд шаардлага хангасан бүтээлүүдийг 2024 оны 12-р сарын 09-ний өдөр зохион байгуулах “Хүний эрх, эрх чөлөө” зурагт хуудасны үзэсгэлэнд дэлгэн толилуулна.

Бүтээл хүлээж авах хугацаа:
2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл tergel.batnyam@amnesty.mn хүлээн авна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан