"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Алтан намар-2024" баярын арга хэмжээ боллоо
2024.10.21

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Алтан намар-2024" баярын арга хэмжээ боллоо

Монгол Улсад шинжлэх ухааны үндэслэлтэй атар газар эзэмшсэний 65 жилийн ой, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн, "Алтан намар-2024" баярын арга хэмжээнд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа оролцлоо.

Энэ үеэр хүнсний ногоо, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн технологи, шилмэл малын үзэсгэлэн, дуудлага худалдааг зохион байгуулав.