ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙГ ХАМГААЛСАН 41 КМ ОЙН ЗУРВАС БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбайд тариалангийн талбайг хамгаалсан 41 км ойн зурвас байгууллаа.
Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажилд хэрэглэгдсэн тарьц, суулгацыг Дархан-уул аймгийн “Алд дэлгэм” ХХК нийлүүлэн, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Бугант нандин ХХК гүйцэтгээд байна.
Тариалангийн талбайд ойн зурвас байгуулснаар хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нэмэгдэн тариалалт эрт эхлүүлэх, тариалангийн талбайн талбай ашиглалтыг сайжруулах гэх мэт ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20