УИХ-ын гишүүн А.Ганбаатар Азийн орнуудад “Цэнхэр тууз” аяныг сурталчлав
2024.10.29

УИХ-ын гишүүн А.Ганбаатар Азийн орнуудад “Цэнхэр тууз” аяныг сурталчлав

УИХ-ын гишүүн А.Ганбаатар БНСУ-д зохион байгуулагдсан Азийн хөлбөмбөгийн холбооны 2023 оны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд оролцжээ. 

Тэрбээр Тайландын Хөл бөмбөгийн Холбоонд "Diamond" зэрэглэлийн шилдэг гишүүн Холбоо хэмээх шагналыг гардуулсан байна. 

Мөн түүнчлэн Азийн хөлбөмбөгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнд оролцож, МХБХ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газартай хамтран хэрэгжүүлж буй “Цэнхэр тууз” аяныг сурталчилжээ. 

Энэхүү  санаачилгыг гишүүн байгууллагууд дэмжиж, аянд нэгдсэн бөгөөд үр дүн нь монголын хөлбөмбөгийн салбарт зориулагдах юм байна.