2024.12.11

Л.Энх-Амгалан: Төрөөс санхүүгийн төлж, компьютер серверүүдийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэх нь ашигтай хувилбар

УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Төрийг аль болохоор цомхон, хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах зарчим ярьж байгаа. 1 дүгээрт за 2 дугаарт болбол одоо бид нар төсвөөс аль болохоор ингээд томоохон хөрөнгө оруулалтуудыг за тэр тусмаа дэд бүтцийн хөнгөн зөөлөн дэд бүтцүүдийн хөрөнгө оруулалтуудыг хийхийг одоо жаахан төр өөр дээрээсээ жаахан ачаалал бууруулъя аа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль бид нар батлагдаж гарсан. Боловсролын салбарт ч гэсэн би боловсролын сайд байхдаа одоо яг энийг Их хурлын тогтоолыг ингэж батлуулж Ком багш нарын компьютерын асуудлыг шийдсэн хамгийн сайн жишиг өнөөдөр байгаа шүү дээ. Өнөөдөр төр бүх төр одоо жилд ингээд 200, 300 тэрбум төгрөгөөр компьютер серверүүд аваад байх юм уу.

Ер нь цаашдаа компьютер серверүүдийг яг мэргэжлийн байгууллагуудаас нь санхүүгийн төрөөс төлөөд явах нь төрд хамгийн ашигтай хувилбар гэж харж байгаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ нээлттэй байгаа. Энэ бол цоо шинэ зүйл биш. 2024 оны улсын төсөв дагасан тогтоол ингэж батлагдаж, боловсролын салбар дээр санхүүгийн түрээсээр мэдээлэл технологийн асуудлуудыг ингэж шийдвэрлэж байсан. Одоо цаашдаа төрийн үйлчилгээг иргэдэд ямар аргаар хүргэх юм бэ?  Компьютер серверийн асуудлуудыг төр өөрөө худалдаж аваад суугаад байх юм уу? Дэлхийн чиг хандлага руу алхахгүй юм уу? Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахгүй юм уу? Ийм зарчмын асуудлыг л бид нар ярьж ингэж ярьж байна. Энэ чинь цоо шинэ зүйл биш, УИХ дээр гарсан төсөв дагасан 2 3 жилийн тогтоол дээр гарч байсан.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn