Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах судалгааны төсөл 2026-2030 онд хэрэгжинэ
2024.12.13

Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах судалгааны төсөл 2026-2030 онд хэрэгжинэ

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр БНСУ-ын хөдөө, аж ахуйн салбарын төлөөллүүдтэй уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Засгийн газрын Хөдөөгийн Хөгжлийн Корпораци, Үсэм (Wosem Co.,Ltd)  компани, Кёнбүк Үндэсний Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн хамтарсан Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны багийн менежер Ю Гынчан, Сон Жиёнг тэргүүтэй төлөөлөл оролцсон байна.  

Монгол Улсад бод малын эмнэлгийн чадавхыг сайжруулах төслийн судалгааны төсөл 2026-2030 онд хэрэгжих аж.

Монгол Улсад бод малын эрүүл мэндийг сайжруулах, шинэ дэвшилтэт мал эмнэлгийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, сургалтад нэвтрүүлэх, Бод малын сургалтын эмнэлэг байгуулах зорилготой юм.